Thursday, May 19, 2011

Төв аймгийн Нийтийн номын сангийн танилцуулга

nomiin_san
Төв аймгийн Нийтийн номын сан нь 1944 онд байгуулагдсан 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100.000 ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байна. Сан хөмрөгтөө 29792 номтой. Уншигч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан уламжлалт болон орчин үеийн үйлчилгээг хослуулан 9 төрлийн үйлчилгээг хүргэж байна. Үүнд:
Үйлчилгээ
Уламжлалт
Нэмэлт
Насанд хүрэгчид, хүүхдийн уншлагын танхимуудийн үйлчилгээ
Сургалт, семинар зохион байгуулах танхимын үйлчилгээ
Лавлагаа ном зүй, мэдээлэл боловсруулах үйлчилгээ
Компьютер, хувилан олшруулах үйлчилгээ
Гэрээр ном олгох үйлчилгээ
Интернэтийн үйлчилгээ
Зөөврийн номын сангийн үйлчилгээ
Шинэ номын үйлчилгээ

Уламжлалт ёс заншил тоглоом наадгайн танхимын үйлчилгээ
Манай номын сан нь жилд дунджаар 2300 байнгын уншигч 17000 орчим ирэгсэдэд 28000 гаруй ном хэвлэл мэдээллийн материал олгож уншуулдаг ба үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн жилд дундажаар 2.000.000-5.000.000 төгрөгний номыг худалдан авч сан хөмрөгөө баяжуулж уншигч үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна.
2007 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагад төсөл боловсруулж хүргүүлснээр дэмжиж номын сангийн цахим бүртгэлийн Lib4U NET Version программ болон сервер, үйлчилгээний компьютерууд, зураасан код уншигч, скайнер, люминатор зэрэг нийт 10.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч “Вертуаль номын сан” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн дохиолол хамгааллын системийн нэг болох радио долгионы хаалгыг 3.5 сая төгрөгөөр худалдан авч суурилуулснаар ном алдагдахаас сэргийлээд зогсохгүй, үйлчилгээнийхээ төрөл хэлбэрийг сайжруулан бусад аймгуудын төв номын сангаас анхдагч болсон.
Сүүлийн жилүүдэд электрон цахим мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд интернэт үйлчилгээг шинээр бий болгон ажиллаж эхлээд байна. 2005 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага болсон ба 2008 онд баталгаажуулан уншигч хэрэглэгчдэдээ хэрэгцээтэй байгаа мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 26 сум 30-н сургууль 3 МСҮТөвийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар анхааран ажилладаг.

Sunday, May 15, 2011

Ухаан далай номоос эхтэй ном унших 1 сарын аян зохион байгууллаа.




Аймгийн Нийтийн номын сангаас их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 104 жилийн ойг угтаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх, уншигч хамт олон болгох, интернэт ашиглан мэдлэгээ дээшлүүлэх, өөрт хэрэгтэй мэдээллийг хайж олж авах чадвартай болох, хэлний болон компьютерийн мэдлэгийг нь сайжруулах, үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэх зорилгоор “Ухаан далай номоос эхтэй” ном унших 1 сарын аяныг 2 төрлөөр амжилттай зохион явуулсан. Уг аянд аймгийн хэмжээний сургуулиудын сурагч, анги хамт олон идэвхитэй оролцож 1 сарын хугацаанд 550 байнгын уншигч 2370 ирэгсэдэд 4984 ном олгож уншуулсан ба интернэтийн үйлчилгээнд 24 ангийн 200 гаруй хүүхэд үйлчлүүлсэн нь 3-р улиралын үйлчлүүлэгчдын тоотой тэнцэхүйц хэмжээний үйлчлүүлэгчдэд үйлчилсэн дүнтэй байна. Энэ арга хэмжээг дэмжиж БСШУЯ 100.000 төгрөг, Угтаал-Цайдам сумын “Уушиг хайрхан” ХХК 300.000 төгрөг, “Соёмбо принтинг”ХХК 100.000 төгрөг нийт 500.000 төгрөгний дэмжлэг туслалцаа үзүүлсэн.